УИХ-ын долоон байнгын хороо, гурван Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргах юм. Тодруулбал,

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу