“Business Insider” сэтгүүлийн сэтгүүлчид Украины армийн ашиглаж буй “ер бусын зэвсэг”-т анхаарлаа хандуулжээ. Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, Украины арми зэвсгийн хомсдолоос болж дэлхийн нэгдүгээр дайны үед ашиглаж байсан пулемёт хэрэглэж байна гэж үзэж байгаа аж.

Нийгмийн Х сүлжээ (хуучин Twitter) дээр байршсан холбогдох бичлэгээс пикап машин дээр Максим системийн хос пулемёт суурилуулсан Украины цэргүүдийг харж болох бөгөөд үүнтэй төстэй зэвсгийг 1910 онд ашиглаж байсан тухай бичжээ. Тус мэдээлэлд “Украинчууд Оросын нисгэгчгүй онгоц гэж үзэж байгаа зүйл рүүгээ буудаж байна” гэж дурдсан байна.

Украины Зэвсэгт хүчин 100 жилийн өмнө хэрэглэж байсан зэвсгийг орчин үеийн байлдааны ажиллагаанд хэрэглэхийг оролдож буйг сэтгүүлчид онцлоод, “Энэ нь Украины армийн нөхцөл байдал хүнд байгааг харуулж байна” гэж тэмдэглэжээ.

Украинд баруунаас нийлүүлж буй зэвсэг техникийн хангамж улам бүр дордож, бууны торхны элэгдэл нэмэгдэж, гадаадын хуягт машинууд тулааны талбарт мэргэжлийн засварчингүйгээс гацаж байгаа талаар өмнө нь хэвлэлд мэдээлсэн байна.

Эх сурвалж: AIF, BUSINESS INSIDER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу