УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой бүлэг зохион байгуулалттай гэмт үйлдэл оччихоод байна. Энэ үйлдэл 3 тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмчийн байгалийн баялгийг хэдэн нөхдүүд Ерөнхий сайд, сайд нар, банк санхүүгийнхэн,  хуулийнхантайгаа хамтран механизаци хийгээд авчихсан асуудал. Монгол банк, цэцийн гишүүд нь хүртэл татагдан орчихсон. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй, үндэстэн дамнасан хэрэг. Би ХЗДХ-ийн дэд сайд байхдаа энэ хэргийг шалгах дэд ажлын хэсгийн ахлагч байсан юм. 

Нүүрсний хэрэг дээр яг ийм механизаци танилцуулагдах гэж байгаа. Хуулийг шууд зөрчөөгүй. Тэгсэн хэрнээ яг тухайн компанид зориулаад механизаци хийгээд, хэдэн тэрбум доллар босгочихсон. 

Ийм ердийн биш хэргүүдийг нарийн мэргэшсэн шүүгч шүүх хэрэгтэй. Гэр бүлийн маргаан шийддэг шүүгчээр шүүлгээд авлигаа ялна гэж бодох боломжгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу