УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30-НААС АРВАНХОЁРДУГААР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 30-нд Увс нуурын хотгороор, арванхоёрдугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, ирэх сарын 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу