Өнөөдөр /2023.11.29/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

08.30 ЦАГТ: МУИС-ийн төв байрны дугуй танхимд Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан “Хүрээлэн буй орчин-2023” эрдэм шинжилгээний хурал болно.  

10:00 ЦАГТ: ХХОАТ-ын өөрчлөлтийг танилцуулах уулзалт зөвлөгөөн ТЕГ-ын 8 давхарт болно. Уулзалтад хувиараа бизнес эрхлэгчид болон урлаг соёлын төлөөлөл оролцоно.

11.00 ЦАГТ: “Монгол ньюс” мэдээллийн төвд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар “Монголын Гараар татах хүчний холбоо”-ноос мэдээлнэ.

-Засгийн газар хуралдана.

-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, “Хүний эрх хамгаалагч” хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно. 

-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу