Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежтой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээд энэ оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн 40 хугацаат цэргийн алба хаагчийг барилгын өргөн мэргэжил олгох сургалтад хамруулахаар болжээ.
Энэхүү нээлтийн ёслолд Политехник коллежийн сургуулийн захирал Б.Бат-Орших, тус ангийн захирагчийн орлогч хошууч Д.Мөнхтулга, Политехник коллежийн сургалтын хэлтсийн дарга Т.Бат-Ирээдүй, Барилга-өрөг угсралтын багш С.Үүрцайх, барилгын засал чимэглэл ангийн багш О.Наранчимэг, хугацаат цэргийн алба хаагчид болон политехник коллежийн сурагчид оролцлоо.
Уг ёслолын ажиллагааг Политехник коллежийн сургуулийн захирал Б.Бат-орших нээж, төрийн дуулал эгшүүлэв. Мөн тус ангийн захирагчийн орлогч хошууч Д.Мөнхтулга хугацаат цэргийн алба хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлж, сургалтын амжилт хүсэв.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу