УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн ДУМ-ын тодорхой хүмүүстэй хэд хэдэн удаа утсаар ярьсан. Энэ хүрээнд ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга манай улсад ирж, уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр ОХУ-ын төмөр замын даргатай ярьж тохиролцоод, 730 вагон дизель түлшийг ойрын хугацаанд оруулж ирэхээр тохирсон. Хамгийн сүүлийн тохиролцоогоор өнөөдөр 117 вагон дизель түлш оруулж ирэхээр ярилаа. Маргааш буюу энэ сарын 30-нд 54 вагон, ирэх сарын 1-нд 67 вагон, 2-нд 102 вагон гээд, нийт 350 вагон дизель түлш оруулж ирэхээр эцсийн байдлаар тохирсон гэж мэдээлсэн.

Мөн тодорхой бараануудын гаалийн татварыг чөлөөлөх асуудал яригдсан. Монголын талаас 800 орчим бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх санал тавьсан. Тус улсын сайд нэг асуудал дээр төвлөрч ажиллая гэсэн. Тодруулбал, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир дээр гаалийн тарифаас чөлөөлөх асуудлыг ярилаа” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу