“Politico” сонин Польшийн сөрөг хүчний удирдагч Дональд Тускийг Европын хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэжээ. Тус хэвлэлийн цахим хуудастаа байршуулсан мэдээлэлд “Одоо, Качинскийн засаглалын найман жилийн дараа, тус улс шинэ Тускийн эриний босгон дээр ирж, өөрчлөлтийн салхи дахин сэвэлзэж байна” гэж дурдсан байна.

Politico “Туск популист хүчнүүд “зах”-аас засгийн газар руу шилжихийг ажиглаж буй Европт төвлөрөгсдийн итгэл найдварын илэрхийлэл” гэж тэмдэглэжээ.

Саяхан Дональд Туск тэргүүтэй Польшийн сөрөг хүчин парламентын сонгуульд “гайхам” амжилт үзүүлсэн. Польшийн Сеймийн одоогийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө ялгаатай нь Ярослав Качинскийн Хууль ба Шударга ёс (PiS) нам олонхи байхаа больсон.

Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд болсон сонгуулийн үр дүнд Сеймд “Хууль ба шударга ёс” 194, сөрөг хүчний “Иргэний эвсэл” 157, “Гуравдугаар зам” 65, зүүний нам 26 суудал тус тус авсан. Үлдсэн 18 суудлыг “Холбоо”-ны үндсэрхэг үзэлтнүүд ба евроскептикүүд авчээ.

Эх сурвалж: POLITICO
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу