Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний 00:30 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, … дугаар байрны подвальд “Үл таних хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 34 настай, эрэгтэй Э-г 30 настай, эмэгтэй Э гэгч зэвсгийн чанартай зүйл ашиглан, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг илрүүлжээ. Улмаар амь хохирогчид гэмтэл учруулсан байж болох зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нийт 1636 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1240, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу