Засгийн газрын өнөөдрийн /2023.11.29/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. 

Энэ талаар  Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг  хөндөөгүй. Харин сайд нар энэ талаар хэлэлцэхдээ сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг өөрчлөх талаар ярилцлаа.

Тодруулбал, Хоёрдугаар улиралд 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ны хооронд бага, дунд ангийн сурагчдыг амраах хуваарь хэвээр. Харин ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулах буюу бага, дунд ангитай адил амраах асуудлыг судалж буй талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Хэрэв ингэж өөрчлөхөөр бол БШУЯ-наас албан ёсны мэдээлэл өгөх болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

Танилц: 2023-2024 оны хичээлийн жилд сурагчдын амрах хуваарь

Танилц: 2023-2024 оны хичээлийн жилд сурагчдын амрах хуваарь

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу