Токио хотын “Big Sight” үзэсгэлэнгийн төвд өнөөдөр (2023.11.29) Олон улсын робот, робот техникийн үзэсгэлэн (International Robot Exhibition-IREX) нээгдсэн байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 650 гаруй компани оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж буй юм байна.

IREX үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээгдэхүүний дийлэнх нь өргөхөөс эхлээд янз бүрийн төрлийн ажлыг гүйцэтгэх чадвартай робот гар, манипуляторууд байгаа аж.

Мөн робот техникийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын эзэд болох Кавасаки, Эпсон, Яскава, Фанук зэрэг томоохон компаниуд, Япон болон дэлхийн улсуудын олон зуун хувийн жижиг компани, судалгааны төвүүдийн бүтээл дэлгэгдсэн байна.

Тус үзэсгэлэнг зорин ирсэн зочид зарим стенд дээр тусгай зориулалтын роботуудаар янз бүрийн үйлдэл хийж өрсөлдөж болох ажээ. Тухайлбал, та сагсан бөмбөгийн ур чадвараа шалгах боломжтой юм байна. Тусгайлан программчлагдсан робот шидэлт болгондоо хөдөлж буй сагсанд бөмбөг онож оруулж чаддаггүй бололтой.

Дунд насны нэгэн зочин ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Эдгээр роботуудыг хараад та тун удахгүй тэд хүмүүсийн төлөө олон төрлийн ажил хийж эхэлнэ гэж бодохоос өөр аргагүйд хүрэх бололтой” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Нэг талаас, хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолтой холбоотойгоор энэ нь маш сайн зүйл боловч нөгөө талаас хүмүүс роботуудын ажлын байрны төлөө өрсөлдөх цаг ирэх вий гэж бага зэрэг санаа зовж байна” хэмээн хэлсэн байна.

IREX үзэсгэлэн 1973 оноос хойш хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагдаж буй ажээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу