Засгийн газрын өнөөдөр (2023.11.29) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Эдийн засаг, хөгжлийн яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын өргөдөл, гомдлыг тогтмол авч байна. Үүнтэй холбоотой гарч буй мэдээллийг Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар болсон. 

Нэр бүхий компаниудаас гаргасан хөрөнгө оруулалтын гомдлын асуудлыг хэлэлцэж, тодорхой чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн. Үүн дотор асуудлууд бий. Тухайлбал, гадаад улсын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг манай ХЗДХЯ-ны харъяа бүртгэлийн байгууллага мэдээлэлд засвар оруулах байдлаар дээрэмдэж авсан гэх гомдол багтсан. Энэ асуудалд хууль хяналтын байгууллагынхан оролцсон гэдэг мэдээлэл байгаа учраас би өөрөө ажлын хэсэг гаргаж, шалгаж байна” гэлээ. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цэргийн асуудлаарх Ажлын хэсгийг та ахалж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хүний эрхийн комисс байгуулан ажиллаж байна. 

Зэвсэгт хүчний 0326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?

-Мөрдөн байцаалтын асуудал учир мэдээлэл өгөхгүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу