УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Хунанг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ. 

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Ж.Хунанг ХЭҮК-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг танилцуулсан байна. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжжээ.

Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслүүлэхээр болов.

УИХ өнгөрсөн оны зургадугаар сард Ж.Хунанг улираан томилсон. ХЭҮК-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно” гэж заасан. Түүнийг баримтлан, 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан бичиг илгээж, Ж.Хунанг ХЭҮК-ын даргаар улираан томилуулахаар УИХ-д санал болгож, чуулганы хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, олонх дэмжсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу