2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Энэхүү тооллого өөрийн хөрөнгийн бүртгэлээ албан ёсоор баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлэх, түүхэн мэдээлэл бий болгох зэрэг ач холбогдолтой.

Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриаллаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу