Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны зөвлөлдөх зөвлөлийн хурал өчигдөр /2023.11.28/ болжээ. Хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нараа сонгосон байна.

Тодруулбал, тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг, дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нарыг тус, тус сонгожээ.

Д.Оюунцэцэг нь олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захирлаар ажиллаж байсан аж.

Сануулахад, Өнгөрөгч есдүгээр сарын 25-нд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ээлжит их хурлаа хийж,  Ерөнхийлөгчөөрөө АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргаланг сонгосон билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу