УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -1…+4 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС АРВАНХОЁРДУГААР САРЫН
5-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Ирэх арванхоёрдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арванхоёрдугаар сарын 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус.

Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу