Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ гарсан 63 настай эрэгтэйг дөрвөн өдрийн дараа нас барсан байхад нь олжээ. Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын иргэн Н өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд 06:00 цагийн орчимд Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны 12:25 цагийн үед Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н/63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж, Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу