УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.11.30)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ж.Хунанг Хүний эрхийн үндэсний комиссын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг сонгохдоо хамгийн шударга аргаар томилж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлыг гялалзуулаад өгөх юм байна гэж бодсон. Гэтэл байгууллагынх нь үйл ажиллагаа бахь байдгаараа.

Магадгүй бүр дордсон. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг барьж, хориод байгаа асуудлаар тэднээс ирсэн гомдлыг хянаж шалгах талаарх хүсэлтийг ХҮЭК-д хоёр удаа тавьсан. Гэтэл хоёр, гурван сарын дараа надад хэлж байгаа юм.

Уг нь тэр хүмүүсийг хэлмэгдүүлж, хорьж байгаа бол өнөө, маргаашгүй тэр хүний асуудлыг шийдээд өгөөч гэсэн. Гэтэл хэдэн сарын дараа хариулт өгсөн. Энэ байгууллага нэр төдий л байна. Тийм учраас дараагийн даргыг нь сонгохдоо аятайхан хүн оруулж ирээрэй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

               

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу