УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.11.30)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Хүний эрхийн үндэсний комиссын даргын албан тушаалаас Ж.Хунанг чөлөөлөх тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 

Улмаар уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал хураав.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон 52 гишүүний 29 нь дэмжиж, 55.8 хувийн саналаар Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ХЭҮК бол хүний эрхийг хамгаалах, дэмжих үндсэн чиг үүрэгтэй. Ялангуяа хүний эрхийн байгууллагуудын эрх зүйн байдлын талаарх зарчмын дагуу олон талт байдлыг хангах, нийгмийн янз бүрийн бүлгийн хэнийг нь ч орхигдуулахгүй байхад анхаарах ёстой.

Шоронд ч, наранд ч бай хамаагүй хүн байгаа бүх газарт ажиллах ёстой.

Нийгмийн янз бүрийн бүлгүүдтэй үр дүнтэй хамтран ажиллаж, холбогдох шийдвэр гаргах шаардлагатай. Ийм ч учраас Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчилж, сайжруулсан. Гагцхүү үүний манлайлал, хэрэгжилт хангалтгүй байна. Тийм учраас миний бие ХЭҮК-ын нийт бүрэлдэхүүнтэй уулзаж, тодорхой ажил хэрэгжүүлэх даалгавар өгсөн.

Хүний эрхийг хамгаалах цогц реформ хийх асуудлыг ярьсан. Харамсалтай нь, мөн л хэрэгжилт хангалтгүй байсан. Тиймээс ХЭҮК-ынхон хуралдаад, ХЭҮК-ын дарга өргөдлөө ирүүлсэн” хэмээв.

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу