Элон Маск “The New York Times” сониноос өнгөрсөн Лхагва гаригт зохион байгуулсан арга хэмжээний үеэр 2024 оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд санал өгөхгүйгээ мэдэгдсэн байна.

Бизнес эрхлэгч “Би Байденд саналаа өгөхгүй гэж бодож байна” гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Маск Америкийн удирдагч асан Дональд Трампыг дэмжих эсэх асуултад тодорхой хариулт өгөөгүй бөгөөд “Хэцүү сонголт” гэж хэлжээ.

Тэрбээр өмнө нь жирийн ухаалаг хүн АНУ-ын Ерөнхийлөгч болох ёстой гэж хэлж байсан аж. Маск 2020 онд Байденд саналаа өгснөө хүлээн зөвшөөрсөн байна.

Барак Обамаг нэр дэвшихэд дэмжиж байсан Маск өнгөрсөн жил Х сүлжээ (хуучнаар твиттер)-дээ “Өнөөдрийн Ардчилсан намыг хэт даврагчид булаан авсан” гэж бичжээ.

Эх сурвалж: THE NEW YORK TIMES
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу