УИХ-ын чуулганы Пүрэв (2023.11.30) гарагийн нэгдсэн хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулах талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын Дээд шүүх шударга ёсны эцсийн цэг мөн бол авлигачдад шударга ёсны нүүр царайгаа ил тод харуулах хэрэгтэй. Парламент, Засгийн газар нь хяналтын сонсгол хийж, том хэргүүдийг илрүүлээд байдаг. Гэтэл шүүх дээр очоод гацаж байна.

Иргэд энэ хэргүүдийг асуугаад байна. Парламент гэдэг чинь ял оноодог, шүүх байгууллага биш. Бидний гол үүрэг бол авлигачдын “идсэн”, “уусныг” илчлэх. Энэ үүргээ биелүүлж, хяналтын сонсголоор дамжуулан илчилж байна. 

Авлигын дагнасан шүүх байгуулахыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь нүүрсчид, хэрэг нь шүүх дээр оччихсон 49-ийнхөн байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

               

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу