Улсын аварга С.Мөнхбат өнгөрсөн зун “Альфа медикал” сэргээн засах төв нээн, ажиллуулж эхэлсэн билээ. Тус эмнэлэг нь Төмөр замын эмнэлгээс урагшаа нарны зам явах хооронд байрладаг юм.

Түүний эмнэлэг бамбайн хавдрын оношилгоо, эрт илрүүлгийн нэг удаагийн аян зарлажээ. Энэ хүрээндээ 50 хүнийг бүртгэн авч, арванхоёрдугаар сарын 1-нээс бамбайн зангилааг илрүүлэх болон эластографийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх аж.  Мөн зангилаатай иргэд эход хянуулах боломжтой юм байна. 

Бүртгүүлэх бол ЭНД дарж, эмнэлгийн фэйсбүүк хуудас руу нэвтрэн хандаарай. 

С.Мөнхбат аваргын тухайд олон зүйл дээр аваргын энтэй, ухамсартай хүн гэдгээ харуулдаг. Тэрбээр цар тахлын үед Монгол Улсын Засгийн газарт 20 сая төгрөг хандивлаж байсан. Мөн өнгөрсөн жил Хяргас нуурын “Хар тэрмэс”-т хог шатаах эко зуух хандивласан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу