УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.11.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсад ажиллаж байгаа 560 гаруй шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчдийн томилсон шүүгчид байна.

Өмнө нь илэрч байсан нүүрсний хэргүүд АН-ын дарга байсан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын үед хэрэгсэхгүй болж, маш олон хэрэг хаагдсан юм билээ. Мөн өөрсдийнх нь хамаарал бүхий хүмүүс нүүрсний гэрээ байгуулж ажилладаг гэдэг нь тогтоогдож байгаа. Ер нь учир шалтгааны зангилаанууд тодорхой болж байна. 

Тийм учраас нүүрсний сонсголын дараа Хууль зүйн сайдын хувьд бохир хуулийнхнаас салах ажлыг манлайлж ажиллана” гэв. 

Х.ТҮШИГ 

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу