Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн Пүрэв гаригт хуралдаж, Украинд Япон Улсын баталгаатайгаар, 1.2 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Дэлхийн банкнаас бичгээр гаргасан мэдэгдэлд дурджээ.

Энэхүү санхүүжилтийг “Украины хамгийн эмзэг бүлгийн хүн ам”-д зориулсан нийгмийн халамжийн 29 хөтөлбөрийг дэмжих зорилгоор, нийгмийн хамгааллын “Inclusion, elastik, үр ашигтай байдлын төлөө нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах” (INSPIRE) төслийн хүрээнд баталсан байна.

Тус санхүүгийн байгууллага 1.2 тэрбум ам.долларын зээлийг Украинд шаардлагатай зээлийг сайжруулах (ADVANCE Ukraine) итгэлцлийн сангийн нэг хэсэг болгон Японы засгийн газрын баталгаатайгаар Украины 2024 онд санхүүгийн хэрэгцээгээ хангахад нь туслах зорилгоор олгож байгаа бөгөөд “олон улсын дэмжлэгийн багцын салшгүй хэсэг” болохыг онцолжээ.

Дэлхийн банк мэдэгдэлдээ, тус хөрөнгийг “хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүтэн өнчин, асрамжийн газрын хүүхдүүд, асрамжийн гэр бүл, нийгмийн эмзэг бүлгийн оюутнууд, түүнчлэн Чернобылийн АЦС-ын гамшигт нэрвэгдэгсэд болон хүний ​​наймааны хохирогчдод” зориулж буйгаа онцолжээ. Мэдэгдэлд дурдсанчлан, INSPIRE төсөл нь Украины эрх баригчдын нийгмийн салбарт хийж буй шинэчлэлийг дэмжих зорилготой аж.

Тус байгууллага баримт бичигтээ “Өнөөдрийг хүртэл Украинд яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зориулж 38 тэрбум гаруй доллар төвлөрүүлсэн” гэж тэмдэглэжээ. Үүнд АНУ, Япон, Их Британи, Норвеги, Нидерланд, Испани, Герман, Канад, Швейцарь, Швед, Дани, Австри, Финланд, Исланд, Ирланд, Индонез, Литва, Латви, Бельги, БНСУ зэрэг хандивлагч орнуудын “амлалт” багтсан байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу