УИХ-ын чуулганы Баасан (2023.12.01) гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, шатахууны нөөцийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өвөл болохоор аймаг, сумд УОК-оос машин, хөрөнгө мөнгө нэхдэг хандлага бий. Мэдээж тусална. Гэхдээ энэ хандивын байгууллага биш. Аймаг, орон нутгуудын хүлээсэн үүрэг гэж бий. Орон нутгийнхаа төсөвт энэ асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Мөн яамд хоорондын уялдаа холбоог сайжруулж, энэ асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Зун болохоор бүх асуудлаа мартдаг. Анх удаа өвөл болж байгаа мэт эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх болохоор УОК машин өгөх ёстой гэж Засгийн газраас нэхдэг. Энэ хандлагаа боль гэж хэлсэн.

Малчид маань амаргүй нөхцөлд байна. Бид дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Аймаг, орон нутгийн удирдлагууд удахгүй төсвөө батална. Төсвөө батлахдаа орон нутагтаа шаардлагатай түлш, машин тээврийн асуудлаа шийдвэрлэхийг УОК-оос үүрэгдсэн. 

Малчид өвөлжөөнийхөө стандартыг сайжруулж, малыг дулаан, эрсдэлгүй өвөлжүүлэх асуудалд сэтгэлгээний болон зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх цаг болсон. Цаг уурын өөрчлөлтөөс болж өвөл, зун тохиолддог зуд, үерийн асуудал улам нэмэгдэнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу