Уншигч та альцгеймерийн энэхүү тестийг ашиглан, тархи тань 5 секундын дотор хэр зэрэг ажиллаж байгааг шалгаарай. Энэхүү тест нь үнэн зөв оношлох боломжгүй байж болох ч танд бага ч атугай тус болж мэдэх юм.

Бидний тархи хүчээр ажиллах ёстой. Тэр залхуу байх дуртай. Тэр таны өмнө гарч ирж буй ажлуудыг хялбарчлахын тулд боломжтой бүх аргыг хайдаг, мөн аливаа ачаалалд хурдан дасан зохицдог. Тогтмол түүнийг “шахах” зуршлыг хөгжүүлэх, шинэ зүйл сурах, ердийн зүйлээс холдох нь ой санамж, сэтгэхүйтэй холбоотой гарч болзошгүй асуудлуудаас зайлсхийхэд тусална.

Харааны дасгал, тестүүд тархийг сургаж, таны танин мэдэхүйн чадвар буурч байгаа эсэх, эсвэл сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих цаг болсон эсэх талаар мэдээлэл өгдөг.

Та дээрх зургийг хараад дараахь асуултад хариулна уу. Та зураг дээрээс өвгөний толгойн дүрс олж харав уу?

ХАРИУЛТ

Тийм ээ. Би өвгөн хүний толгой харж байна.

Хэрэв та даруй өвгөний толгой харсан бол таны танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн байна. Одоохондоо оюуны хомсдолд орсон шинж тэмдэг ч алга. Таны тархи хурдан ажилладаг тул та нэг дүрсээс нөгөө рүү шилжиж ойлгох чадамжтай байна гэсэн үг.

Үгүй ээ. Би өвгөний толгойн зураг харахгүй байна

Хэрэв та зурган дээрээс хөгшин хүний ​​царайнаас өөр охид, өвс, үүл, шүхэр зэргийг олж харж байгаа бол таны анхаарал яг одоо сарнисан байгаа бололтой.

Таны тархи ядарсаны улмаас янз бүрийн дүрс боловсруулж чадахгүй, эсвэл танин мэдэхүйн үйл ажиллагаа тань хэдийнэ буурсан байх магадлалтай. Та 10 секунд нүдээ аниад, нээснийхээ дараа зургийг дахин хараарай. Болсон уу?

Дашрамд дурдахад, эмгэг анатомид “”Альцгеймерийн өвчин буюу Альцгеймерийн өвчний үеийн тэнэгрэл гэж их тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан анхдагч хатингаршилт, өтлөлтийн тэнэгрэл (зөнөглөх өвчний)-ийн нэгэн хувилбар” гэж үздэг. Эл өвчнийг 1906 онд Германы сэтгэцийн эмч Альцгеймер анх тодорхойлжээ.

Эх сурвалж: DOCTORPITER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу