Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хоёрдугаар улирлын амралтын талаар мэдээллээ. Тэрбээр “Хуваариар бага, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 8-наас 28-ны хооронд амрахаар байна. 

Шинэ жилээр арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 1-нийг дуустал дөрөв хоног амарна. Ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр сарын 2-ноос хичээллээд, 8-наас буцаж амарна гэхээр 2-ноос 7-ны хооронд цөөхөн хоног хичээллэх болж таарч байна. 

Тиймээс иргэдэд ойлгомжтой болгох үүднээс сурагчдыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ныг хүртэл амраахаар болсон. 

Үүний тулд ахлах ангийнхны амралтыг долоо хоногоор урагшлуулна. Тэр хичээлийг гуравдугаар улирлын төгсгөлд долоо хоног сунгаж нөхнө. Цэцэрлэг бол амрахгүй, ажиллана” гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу