Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

Тодруулбал, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ны Баасан гарагт таарч байгаа тул энэ өдөр бүх нийтээр амрах юм. Үүнтэй холбогдуулан сурагчдын амралтын хуваарийг өөрчилж, арванхоёрдугаар сарын 28-наас амраахаар болжээ. Улмаар сарын турш амарч, ирэх оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээллэж эхлэх аж.  

Мөн ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 15-наас амрах хуваарьтай байсан ч ийн наашлуулахаар болсон тул долоо хоногийн хичээлийг гуравдугаар улирлын төгсгөлд сунган судлуулахаар болсон байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу