Google компани өөрийн “Google Career Certificate” хөтөлбөртөө Монгол Улсаас 1500 залууг хамруулахаар болжээ. Энэ талаар тус компанийн төлөөлөл Google компаниас манай улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах уулзалт дээр мэдээллээ. 

Мөн БШУЯ-тай хамтран ЕБС-ийн багш нарыг 20 мянган ширхэг chromebook зөөврийн компьютероор хангаж, Боловсролын ерөнхий газар, “Teach for Mongolia” ТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон сургалтаар хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, тус компани Монгол Улсын эрч хүчтэй залуу хүн ам, эрчимтэй хэрэгжүүлж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, “Цахим үндэстэн” болох үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой түншлэлийг хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж байгаагаас гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа ийнхүү зарлаад байна.  

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу