Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлгийн тусламж авч байхдаа амь насаа алджээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу