УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Монгол-Катарын парламентын бүлгийн даргын хувиар тус улсад ажиллаж байна. Монгол-Катар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд Катар-Монголын парламетын бүлгийн дарга ноён Ахмед Бин Хитми Аль Химтитэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр санил солилцож, хамтран ажиллахад нээлттэй талаар ярилцсан аж. 
Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг түүхэн шийдвэрүүдийн нэг нь хоёр орны хооронд агаарын тээврийн хэлэлцээр байгуулагдаж, шууд нислэгтэй болсноор Монгол Улс булангийн орнууд руу ачаа тээвэрлэх боломж бүрдэж байгаа юм. 
Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрний нэг болоод буй тус улстай аялал жуулчлал, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн эхлэлийг энэ үеэр тавьж чадсан байна. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу