Dooko photography-ийн гэрэл зургийг ашиглав.

Монголын волейболын түүхэнд анх удаа холбогчийн байрлалд тоглохоор легионер тамирчин ирсэн. Тэр нь “Ховд Алтайн барс” клубын Мотоки байв. Гэтэл эсрэг багийн тамирчид нь түүнийг тоглуулахыг зөвшөөрөөгүй учир лигээс хассан юм.

Тоглож чадахгүй болсон тэрбээр өнөөдөр /2023.12.01/ нутаг буцжээ. 

Мотокиг урьж авчирсан “Ховд Алтайн барс” клубээс аравдугаар сарын 27-нд тайлбар гаргасан билээ.

Тайлбартаа “Анх тэмцээний удирдамжийг удирдлага болгон тус клубээс 1-р тойрог дуусахаас өмнө Тэмцээн зохион байгуулах хороонд албан бичгээр нөөцөд байгаа легионер тамирчнаа үндсэн тамирчны жагсаалтад оруулах хүсэлт гаргаж, Япон улсаас легионер тамирчин авчирсан. (Мэдүүлэгт легионер тоглогч гэдгээр орон тоо нь байсан учраас мэдүүлэгт байгаагүй хүн тоглуулаагүй гэсэн үг)

Хоёр ч удаа тоглолтод оролцоод, хэвийн явж байхад өрсөлдөгч хоёр багийн зүгээс техникийн зөвлөгөөний урьдчилсан уулзалтад нөөц тамирчинд легионер байна гэж ярилцаагүй гэх утгатай зүйлийг гаргаж ирэн, тоглуулмааргүй байна гэдэг хүсэлтийг МВХ-д өгч, түүний дагуу холбооноос шийдвэрээ өөрчилж, тоглуулахгүйгээр шийдвэрлэсэн.

Зарчмын хувьд манай баг үндсэн хоёр легионер тоглогчтой, гадаадаас анх удаа холбон тоглогч ирж, волейболын хөгжилд түлхэц болж байгаа, цаашлаад лигийн чанар чансаа бусад холбон тоглогч нар болон волейбол сонирхогч хүүхдүүд үзэж харах зүйлтэй болж байгаа бөгөөд гажуудуулсан, будлиантуулсан зүйл огт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, МВХолбоо болон багууд гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна” гэсэн байв. Үүнээс хойш дөрөв хоног өнгөрлөө. Энэ хугацаанд тоглох боломж олгоогүй тул Мотоки ийн буцсан байна. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Алив нөгөө глобалчлал,ардчилал,энэ хүнийг хасаснаараа нөгөө баг нь түрүүлэх гээд бгаам уу хаашаа юм.Чадварлаг бол хэнийч өөдөөс тоглоно биздээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу