Чингис хаан зочид буудлын ажилтан 47 настай эмэгтэй Ө энэ сарын 6-ны өдөр ажлын байран дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг харьяаллын дагуу хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Талийгаач Ө нь Чингис хаан зочид буудалд 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд албаны даргын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Эх сурвалжийн хэлснээр тухайн ажилтан зочид буудлынхаа 6 давхарт нас барсан гэх мэдээлэл байгаа юм. 

Чингис хаан зочид буудлыг Чингисхаан цогцолбор ХХК хариуцдаг бөгөөд Алтайхолдинг ХХК хувь эзэмшигчээр нь бүртгэлтэй байдаг. Чингисхаан цогцолбор ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг бүртгэлтэй байдаг юм байна. 

2 САНАЛ

  1. Ямар ч хариуцлага хүлээхгүй дээ, тэгээд эд нар. Хайран хүн. Ум маани бад мэ хум.

  2. Яагаад нухчиваа яаж алсан байна тамлаж уу?хүчиндэж үү? хутгалаал шөвгөлж үл? яанаа одоо

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу