Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр (2023.12.04) 10.00 цагт эхэлнэ.

Нээлттэй сонсгол дөрвөн асуудлын хүрээнд энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 175 гэрчийг дууджээ.

1) “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа;

2) “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл;

3) “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцах юм.

Сонсголыг МҮОНТ, ТВ9 телевизээр шууд дамжуулан хүргэх аж. Эхний шатанд жижиг “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын ажиллагааг хэлэлцэнэ. Энэ хүрээнд өнөөдөр дараах хүмүүсийг гэрчээр дуудсан юм. 

Үүнд,

  • УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ /Ажнай/
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  • УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэргий н.Эрдэнэцэцэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
  • Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан 

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс:

  • Б.Бадраа
  • Б.Батаа
  • Б.Мятав
  • Б.Дэндэвсамба
  • Б.Цэвээн
  • Ж.Отгонбаяр
  • Ж.Сандаг
  • Л.Цэцэг-Өлзий
  • Н.Хүрлээ
  • Н.Амарзаяа
  • Н.Амгалан
  • Н.Энхболд
  • А.Бадрах
  • Т.Золжаргал
  • Х.Батболд
  • Х.Түмэндэлгэр
  • Ц.Доржсүрэн
  • Ц.Баттулга
  • Ц.Бяцхансүх
  • Ч.Жаргалсайхан
  • А.Идэрцог
  • Б.Түвшинбаяр
  • Б.Эрдэнэ-Очир
  • В.Мөнхбат
  • Д.Мядагсүрэн
  • Л.Батчулуун
  • С.Сумьяа
  • С.Мөнхбаяр
  • Х.Түмэнбаяр
  • Ш.Баянбат
  • Р.Сэддорж
  • Б.Нарантуяа
  • Б.Мөнхбаатар
  • Г.Ганчимэг
  • Д.Ганболд
  • Д.Дагвадорж
  • Д.Эрдэнэбаяр
  • Ц.Даваацэрэн
  • Ц.Мөнхдэлгэр
  • С.Мөнхжаргал
  • Б.Содномцэрэн
  • Г.Шүрэнхишиг
  • И.Амарсанаа
  • Цэцэг-Өлзий
  • Ж.Доржсүрэн
  • Н.Лхагвадорж
  • П.Мөнхтуул
  • Р.Зоригтбаатар
  • Ц.Батсайхан
  • Ханбогд сумын Засаг дарга н.Нэхийт
  • Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Золжаргал
    Г.Алтансүх
  • 2012 оноос хойших Газрын тосны агентлагийн дарга нар дуудагджээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу