Биткойны үнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш анх удаа 40 мянган ам.доллар давсан талаар “Coindesk” мэдээлэв. Хамгийн сүүлийн мэдээллээр, энэхүү токены ханш сүүлийн 24 цагийн турш 2 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт биткойны үнэ 40000 давж, 40130 ам.доллароор арилжаалагджээ. Биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт нэмэгдэж, зах зээлд бодлогын хүү дахин өсөхгүй байх хүлээлт нэмэгдсэн зэрэг нь тус токений ханш өсөхөд голлон нөлөөлж буй аж.

Хамгийн сүүлд биткойны ханш 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд 40 мянган ам.доллар давж байв.

Ethereum-ийн хувьд 2205 ам.доллароор арилжаалагдаж, мөн ижил хувийн өсөлт үзүүлжээ. Зах зээлийн үнэлгээгээр бусад шилдэг 10 криптовалютын ихэнх нь бага өсөлт үзүүлсэн ч BNB зоосны ханш өнгөрсөн өдөр ойролцоогоор 0.1 хувиар буурсан байна.

Сингапурын захын арилжаагаар Даваа гарагт биткойны ханш нэг хувиар өссөн байна. 2023 он гарснаас хойш үнэ нь 142 хувиар өсөж, энэ онд өсөлтөөрөө тэргүүлж буй хөрөнгүүдийн нэгээр нэрлэгдэж буй юм.

Биткойны санааг өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын 1-нд бий болгосон.

Тэрбээр энэ цахим валютыг гаргахдаа “Аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгт бүтээхийг хүссэн” гэж тайлбарласан байдаг. Түүний хүсэл амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байсан аж. 

Эх сурвалж: COINDESK, BLOOMBERG

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу