“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний шат өнөөдөр (2023.12.04) эхэллээ.


           

Тус компанийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзсэн талаар шинжээч танилцуулж байна. Түүний мэдээлж буйгаар, 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн урамшууллыг ТУЗ-ийн гишүүд тогтоол гарган, өөрсдөдөө олгожээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 51.1 сая төгрөг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшуулал авсан байна.

Мөн ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчдын олгосон буцалтгүй тусламж, дэмжлэгийн талаар танилцуулав. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2009 онд тус компанийн ТУЗ-ийн дарга байхдаа ланд-105 маркийн автомашиныг өөртөө буцалтгүй тусламжаар авч байжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу