“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нээлттэй сонсголын эхний шат өнөөдөр (2023.12.04) эхэллээ.

           

Сонсголын эхэнд шинжээч тус компанийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзсэн талаар танилцууллаа. Түүний мэдээлж буйгаар, ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчид дараах хүмүүст буцалтгүй тусламж олгожээ. 

Тодруулбал, 

  • 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатарт – “Ланд-105” автомашин,
  • 2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумъяад эмчилгээний зардал – 43.6 сая төгрөг,
  • 2013 онд ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд – 35 мянган ам.доллар,
  • 2013 онд ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхөд – 36 мянган ам.доллар,
  • 2014 онд Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт – 25 мянган ам.доллар,
  • 2014 онд ТУЗ-ийн гишүүн Д.Ганболдод – 35 сая төгрөг,
  • 2014 онд ТУЗ-ийн гишүүн А.Идэрцогтод – 25 сая төгрөг,
  • 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт – “Lexus-570” автомашин олгосон байна. 

Тодруулбал, Н.Наранбаатар, Б.Түвшинбаяр нар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа өөрсдөдөө автомашин авчээ. 

Үүнээс харахад тус компанийн ТУЗ-ийн үе үеийн дарга нар буцалтгүй тусламж нэрийдлээр, компанийн хөрөнгөөр өөрсдийнхөө унааг бэлддэг үү гэх хардлага төрж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу