Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу “Монголын ипотекийн корпораци (МИК) ОССК” ХХК банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, 311 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргав.

МИК-д шилжсэн 34-р багцад багтсан 3268 өрхийн ипотекийн зээлийн 20.53% нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 23.07% нь орон нутгаас, 48.04% нь 20-33 хүртэлх насны залуус байгаа нь 2013 оноос хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр залуу гэр бүлийг дэмжих, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд хувь нэмэр оруулж буйг илтгэж байгаа аж.

Банкууд мессэж явуулах, зээлийн дансны утга өөрчлөх, гүйлгээний утгаас харагдах байдлаар тухайн харилцагчийн ипотекийн зээл МИК-д шилжсэн тухай мэдэгдсэн байна.

34-р ээлжийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцын зээлийн шинж чанар

МИК 2023 онд 12714 өрхийн, 1.07 их наяд төгрөгийн дүн бүхий ИЗББ гаргаж, зээлийн 30 хүртэлх жилийн хугацааг баталгаажуулсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу