Холбооны мөрдөх товчоо Боливид суугаа АНУ-ын Элчин сайд асан Мануэль Рочаг Кубын засгийн газарт нууцаар ажиллаж байсан гэх хэрэгт буруутган, өнгөрсөн Баасан гаригт саатуулжээ. Энэ талаар “Associated Press” (AP) агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан өнгөрсөн Ням гарагт мэдээлсэн байна.

Өдгөө 73 настай Мануэль Рочаг Холбооны мөрдөх товчоо удаан хугацааны турш танадаж, сөрөх тагнуулын ажиллагааны мөрдөн байцаалтын үр дүнд Майамид (Флорида) саатуулжээ.

Хэвлэлийн эх сурвалжийн тайлбарласнаар, Рочаг Кубын засгийн газрын ашиг сонирхлыг дэмжсэн гэж буруутгасан байна. Шүүх хурал Даваа гарагт болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах бололтой.

Роча АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөн Аргентин, Куба, Гондурас, Доминикан, Мексикт 25 жилийн турш дипломат алба хашжээ. 2000-2002 онд Боливи улсад Элчин сайдаар сууж байсан тэрбээр мөн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Латин Америкийн шинжээчээр ажиллаж байсан аж.

АР агентлагийн мэдээлснээр, Роча Боливийн “Хэрэв 2002 оны ерөнхийлөгчийн сонгуульд шууд хөндлөнгөөс оролцож”, Эво Моралес засгийн эрхэнд гарсан бол АНУ тус улсад тусламж үзүүлэхээ зогсооно” гэж мэдэгджээ. Моралес 2002 оны сонгуульд ялагдсан ч 2005 онд ялалт байгуулсан байна.

Эхсурвалж: ASSOCIATED PRESS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу