“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хувьцааг дараах байдлаар эзэмшдэг.

  • 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ,
  • 19.78 хувийг “Ажнай корпораци” ХХК буюу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,
  • 16.31 хувийг “Шандас-Импекс” ХХК,
  • 12.91 хувийг бусад

Ийм байдлаар эзэмшдэг тул “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Өмнөговь аймгийн ИТХ-аас томилогдох ёстой. Гэтэл цөөнх хувьцааг эзэмшдэг хүн болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 2009 онд ТУЗ-ийн даргаар томилжээ. Үүнээс хойш ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс томилогдсоор ирсэн аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэмшдэг. Тиймээс энэ компанийн ТУЗ-д Өмнөговь аймгийн ИТХ-аас томилогдсон хүмүүс байх ёстой. Гэтэл 2009 онд аймгийн ИТХТ-ийн гаргасан 13-р тогтоолоор Өмнөговь аймгийн ИТХ-аас тус компанийн ТУЗ-д орж байгаа гишүүд дотроо цөөнх хувьцаа эзэмшдэг хүнийг оруулсан. Үүнээсээ хоёр хоногийн дараа тэр хүнээ 51 хувийнхаа төлөөлөл болгочихсон.  

Энэ шийдвэрийг гаргаж байхдаа Л.Батчулуун дарга та юу бодож байсан бэ. Энэ хамгийн ноцтой шийдвэр.

Үүнээс улбаалаад 14 жилийн турш цөөн хувьцаа эзэмшигчид нь ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх удирдлагаа байнга авч явсан байна.

Уг нь энэ компани Өмнөговь аймгийн иргэдийн өмч. Тийм ч учраас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл ТУЗ-д нь орж, гүйцэтгэх удирдлагаа томилж явах ёстой. Та ийм шийдвэр гаргахдаа ард түмнээ бодов уу, 49 хувийн талыг бодов уу” хэмээн асуув. 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун “Засаг даргын тамгын газраас асуудал оруулж ирж, түүнийг нь аймгийн ИТХ-аар хэлэлцэж баталсан байх. Энэ нь хурлын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдох байх. Тухайн үед асуудал яаж гарч ирснийг тодорхой санахгүй байна” хэмээн хариулав.

                 


 

ТАНИЛЦ: Орон нутгийн жижиг “Тавантолгой”-н үе үеийн удирдлага, ТУЗ-ийн дарга нар:

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу