2023 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах төвийн бүсийн тэмцээнээс Сэлэнгэ аймгийн “Таван хан ноён” клубийн эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Тус тэмцэнд “Таван хан ноён” клубээс оролцсон эрэгтэй багийн тамирчид алтан медаль хүртэж, энэ сарын 27-ны өдөр Хэнтийн аймагт болох Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Харин тус клубийн эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангасан байна. Энэхүү Төвийн бүсийн тэмцээнд амжилттай тоглосон тамирчин М.Уранбаяр, Н.Анужин нар шилдэг довтлогчоор шалгарсан байна.

1 сэтгэгдэл

  1. Сэлэнгэ Аймаг мундаг юм байна лээ З хоног төвийн бүсийн тэмцээнийг үзсэн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу