Олон улс, улсын чанартай авто замын А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн замын зорчих хэсгийн 40-70км-т их хэмжээний цас хунгарлан тогтсон мөн А17 дугаартай авто замын Улаандавааны хэсэгт цас хунгарлаж шууржээ.
Дээрх чиглэлүүд дээр шуурхай ажлын хэсэг гарч хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байгаа аж.
Иймд тус чиглэлд зорчихдоо мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган анхаарал болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй бол цасан шуурга намжтал зорчихгүй байхыг анхааруулж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу