“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

              

Шинжээч “Тавантолгой” ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцуулж байна.

Энэ үеэр тэрбээр “Болор-Аграмба” ХХК 2014-2021 онд 4.5 сая м3 хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Д.Тунгалаг нар бүртгэгдсэн байна” гэлээ.

Үүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрстэй холбоотой хувь эзэмшдэг компанийн Д.Баярмаа гэх хүнтэй миний хань өөр компани байгуулсан юм шиг байна гэж хэллээ. Энэ бол үндэсгүй худлаа. Гэртээ хүүхдээ хараад 20 жил болж байгаа миний хань тийм зүйлтэй байхгүй. 

Хөгжлийн банкны сонсголын үеэр бас нэг зээл авчихсан нөхрийн таньдаг ах нь, аав нь ч билүү миний дотнын хүн байсан гэж яригдсан. Би тэр үед чимээгүй өнгөрсөн шүү. 

Тиймээс энэ гүтгэлгийг цагдаагийн байгууллагаар яаралтай шалгуулах хэрэгтэй. Би 20 жил бөөс, хуурсаа шалгуулчихсан хүн. Хэрвээ ямар нэг зүйл байсан бол намайг аль хэдийнэ дүүжилчихсэн байгаа.

Манай эхнэрт юу ч байхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Цагдаад хандаж тодруулаарай. Үгүй бол та нар худлаа ярьсан болж хувирна шүү” хэмээн тайлбар өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу