Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорихоор болжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэл хийж байна.

           

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Надад бусдыг гүтгэсэн зургаан хэрэг байгаа юм байна. Энэ хэргүүдийг нэгтгээд, 30 хоног цагдан хорихоор болжээ. Би ийм байдалд орно гэдгээ мэдээгүй. Намайг хорих хоногууд цаашдаа хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй байна. Өнөөдрөөс эхлээд би өөрийгөө хамгаалж дуугарч чадахгүй учраас надтай холбоотой маш их гүтгэлэг гарч эхэлнэ. Тиймээс миний амнаас гарсан үгэнд л итгээрэй.

Намайг олон нийтийн өмнө шүүгээсэй гэж хүсэж байна. Бүх зүйлийг ил тод явуулаарай. Би буруу зүйл хийгээгүй. Муу хүмүүс төрд гарахаараа хэний ч хамаагүй хувь заяагаар тоглодог юм байна. Сэтгүүлчид дуугүй болбол энэ нийгэмд дарангуйлал тогтоно. Тиймээс ямар ч даргаас уучлалт гуйхгүйгээр үнэт зүйл дээрээ бат зогсож, Монголын ардчиллыг хамгаална” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу