Төрийн эрх барих эрх мэдлийг атгаж буй УИХ-ын гишүүд үүрэгт ажилдаа хэр сэтгэл гаргаж, түмний төлөөлөл болж байгааг чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс харж болох юм. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн арваннэгдүгээр сард болсон нийт 10 хуралдаанаас 4-ийг нь тасалсан бол Ж.Батсуурь, Ц.Идэрбат нарын гишүүд 3-г нь тасалжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн сард болсон 10 хуралдааны 7-нд суугаагүй ирцийн бүртгэл байгаа бөгөөд хоёрт нь гадаадад, тавд нь чөлөөтэй байж. Д.Өнөрболор гишүүн УИХ-ын чуулганы 10 хуралдааны 6-д нь сууж, хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд оролцоогүй байна. Тодруулбал, тэрбээр 5-нд гадаадад байж, 1 удаа чуулганы нэндсэн хуралдааныг тасалжээ. Л.Энх-Амгалан гишүүн тэн хагаст нь оролцоогүй ирц байгаагаас 4-нд орон нутагт ажилласан, 1-д нь гадаадад байсан аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Энхбаяр, Боомтын сайд Х.Булгантуяа, гишүүн Ц.Сэргэлэн нар намрын чуулганы нэгдсэн хуралдааны тэн хагаст нь хоцорсон ирцтэй, Н.Учрал, Ц.Туваан, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Д.Доржханд нар удаалсан байна.

Түмний төлөөлөл болсон төрийн түшээдийн ажилдаа хандаж буй хандлагыг дараагийн хүснэгтээс үзээрэй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу