Өнөөдөр (2023.12.05) болох зарим үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна. 

09.00 ЦАГТ: 

Монголбанканд харилцагчдад зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулна. Монголбанк болон Монголын Банкны холбооны удирдлага, ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Германы “Шпаркассэ” банкны суурин төлөөлөгч нар оролцоно. Утас: 9914-6424.

09.00 ЦАГТ: 

ШУА-д Сансар судлал, сансрын техник, технологийн салбарт хамтран ажиллах талаар Монгол Улсын ШУА, БНХАУ-ын  Хятадын Цагаан хэрмийн Аж Үйлдвэрийн корпораци, Хятадын Машин механизмын инженерийн корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг зурна.

09.30 ЦАГТ: 

Улсын Их дэлгүүрийн 7 давхар дахь “New York EMPIRE”-т Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч” форум болно. Утас: 8060-9070.

12.00 ЦАГТ: 

ЭМЯ-нд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Мөн ЭМЯ, ХСҮТ-өөс хорт хавдрын өвчлөлтэй холбоотой мэдээллийг  өгнө. Утас: 9191-5340, 9612-1060, 8911-9482.

15.00 ЦАГТ: 

“Блью Скай” зочид буудалд Монгол, Киргизийн аялал жуулчлалын компаниудын “Рөүд шоу” үйл ажиллагаа болно. Уулзалтад Киргиз улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч, Аялал жуулчлалын газрын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд оролцоно. Утас::9404-4104, 8803-8882.

15.30-18.00 ЦАГТ:

“Новотел” зочид буудалд “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцоно. 

-Төрийн ордонд Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаатай. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу