“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Сонсголын эхний шат энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ шатанд  орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж буй билээ. ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярын танилцуулснаар өнөөдөр (2023.12.05) дараах хүмүүсийг гэрчээр дуудна. Үүнд:

  • “Дөлгөөн хайрхан уул” аудитын компанийн Ерөнхий захирал н.Пүрэвдулам
  • “Их Монгол хөлөг” аудитын компанийн гүйцэтгэх захирал н.Тунгалаг
  • н.Билэгсайхан
  • “Uni star” аудитын компанийн захирал н.Энхжаргал
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитор Отгонбаяр
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Алтанзаяа
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Хонгорзул
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Цэрэнбаяр
  • Д.Артаг
  • Б.Батсүрэн
  • Э.Болд-Эрдэнэ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
  • Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав
  • Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан
  • Ерөнхий аудитор асан А.Зангад
  • Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар
  • Ерөнхий аудитор Д.Занданбат
  • Худалдаа авах хангамжийн хэлтсийн захирал Ч.Төрмандах
  • ТУЗ-ийн дарга н.Түвшинбаяр
  • Ерөнхий нягтлан бодогч Шүрэнхишиг
  • “Бадрах Од Өгөөж”, “Болор-Аграмба”, “Таван хуур”, “Говь түрүү” гүйцэтгэх захирал Ч.Төрмандах

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу