“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагын хууль бус газар олголтын талаар шинжлэн судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, Ханбогд сумын нутаг дэвсгэрийн газрыг хууль бусаар олгосон эсэх талаар шалгахад: 

  • 11 хуулийн этгээдэд 81.5 га газрыг газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй байхад олгожээ.
  • Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 1-40 га хэмжээтэй нийт 457.3 га газрын эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх олгожээ.

Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд:

Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 1-40 га хэмжээтэй нийт 457.3 га газрын эзэмших эрх олгосон гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд:

  1. “Лилия  гарден” ХХК  – 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

2. “Фүжибит” ХХК-д 13.6 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

 

3. “Ийзи транспорт” ХХК-д 14.5 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

 

4. “Силвер титан интернэйшнл” ХХК-д 13 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

5. “Канчис ложистик” ХХК-д 13 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

6. “Соронзонговь” ХХК-д 20 га газар олгожээ.

7. “Энгүүнболор хуяг” ХХК-д 10 га газрыг олгожээ. 1 га газрын төсөвт өртөг 600 сая төгрөг. Гэтэл тус компани “Тавантолгой” ХК-иас зарласан “Нүүрс ачилт, буулгалтын талбай худалдан авах” тендерт уг газрыг зарахаар үнийн санал хүргүүлж, оролцжээ. Ингэхдээ 10 га газрыг 11 тэрбум 512 сая 600 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 

8. “Ногоолин хэрлэн” ХХК-д 10 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

9. “Ногоолин хэрлэн” ХХК-д 21 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

10. “Гүнхармагтай” ХХК-д 8.3 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

11. “Эс Эм Эс Ти” ХХК-д 10 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

12. “Тэнгэр анд тэнгис” ХХК-д 1.5 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

13. “Талын цэнхэг трейд” ХХК-д 3.5 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

14. “Талын цэнхэг трейд” ХХК-д 40 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

15. “Их даваа уул” ХХК-д 7 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

16. “Синотрак хово транс” ХХК-д 10 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

17. “Эрхэт түнш” ХХК-д 5 га газрыг Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

18. “Рояал-Ассет” ХХК-д 2 га газрыг авто зогсоолын зориулалтаар Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

19. “Рояал-Ассет” ХХК-д (100% Хятад) 13 га газрыг гаалын хяналтын талбайн зориуулалтаар Ш.Эрдэнэжаргал Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

20. “Өртөөчинтайж” ХХК-д (100% Хятад)  3 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

21. “Эрка Монголиа” ХХК-д 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

22. “Сарт ухаа” ХХК-д 2 га газрыг авто зогсоолын зориулалтаар Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

23. “Их хүлгийн жолоо” ХХК-д 2 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

24. “Их даваа уул” ХХК-д (100% Хятад) 9 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

25. “Камелнис ложистик” ХХК-д (100% Хятад) 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

26. “Төмөр туурай” ХХК-д (100% Хятад) 20 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

27. “Коалюшн ложистик энд минералс” ХХК-д (100% Хятад) 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

28. “Трейд инвестмэнт групп” ХХК-д (100% Хятад) 15 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

29. “Цагаан овоо баялаг” ХХК-д (100% Хятад) 20 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

30. “Грандговь суплай” ХХК-д (100% Хятад) 30 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

31. “Жи Пи Жи Ди” ХХК-д (100% Хятад) 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

32. “Талын ургах наран” ХХК-д (100% Хятад) 20 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

33. “Кайтл райнч” ХХК-д (100% Хятад) 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

34. “Галба-Ус” ХХК-д (100% Хятад) 3 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

35. “Цагааналт эх жин” ХХК-д (Эцсийн өмчлөгч нь Турк улсын иргэн) 9.1 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

36. “Жэй Эс Би” ХХК-д (100% Хятад) 10 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

37. “Тив транс” ХХК-д (100% Хятад) 3.8 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

 

38. “Угтахбаян говь” ХХК-д (100% Хятад) 30 га газрыг Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

Эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх авсан гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээд:

39. “Солар-Илч” ХХК-д (100% Гаднын) 100 га газрыг нарны цахилгаан станцын зориулалтаар Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

40. “Клинтек” ХХК-д (100% Гаднын, эцсийн өмчлөгч нь Герман улсын иргэн) 4000 га газрыг салхины цахилгаан станцын зориулалтаар Х.Нэхийт Ханбогд сумын Засаг дарга байхдаа олгожээ.

Х.ТҮШИГ

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу