“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

          

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагын хууль бус газар олголтын талаар шинжлэн судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 4557 га газрыг тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт нар гадаадын 40 компанид эзэмшүүлжээ. Компаниудын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

Үүнтэй холбогдуулан Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг гэрчээр дуудан, асууж байна. 

УИХын гишүүн Г.Ганболд “Компаниудын мэдээллийг харахад монгол хүмүүс компани байгуулаад, газар авдаг. Дараа нь тэр газраа зардаг сүлжээ байна. Б.Сүх-Очир, Б.Адъяабаатар гэх хүмүүс 2, 3 компани байгуулаад, газар авч, дараа нь Хятад компаниудад зарсан байна. Тэгэхээр энэ 40 компанийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох эрх зүйн үндэс үүслээ гэж би харж байна. Та шууд хүчингүй болгож чадах уу?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Хариуцлагатай хэлье, би гадаадын компаниудад газар огт олгоогүй. Газар авсныхаа дараа эрхээ шилжүүлсэн байх.

Ханбогд сумын газрын даамал н.Номинчулуун: Энэ захирамжууд миний төслийг нь боловсруулж, оруулсан захирамжууд биш. Энэ компаниуд улсын бүртгэлд одоо ч ХХК-иар бий. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай байсан бол хаалтан дотор “ГХО” гэсэн тайлбар байх ёстой. Ийм бичиг байгаагүй тул эзэмшүүлээд явсан байх.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу