“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

          

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагын хууль бус газар олголтын талаар шинжлэн судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 4557 га газрыг тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт нар гадаадын 40 компанид эзэмшүүлжээ. Компаниудын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

Үүнтэй холбогдуулан Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг гэрчээр дуудан, асууж байна. 

Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр “Өмнөговь гэдэг аймаг улс дотор тусдаа улс болчихсон байна. Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. 

Төрийг хариуцсан Засаг дарга, Газрын албаны газар олгох шийдвэр гаргаж байсан хүмүүс нь гаднынханд газраа зарчихсан. Энэ асуудал нийтлэг байх магадлалтай байна.

Сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүдийг монгол хүний нэр дээр, эсвэл монгол нэртэй компанийн нэр дээр гадаадын этгээдүүд авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа нь тодорхой боллоо. Тиймээс хуулийн байгууллагынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхай арга хэмжээ авах ёстой. Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй. Чиглэл өгөхгүй. 

Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарчихсан. Мөнгөнд бүх зүйлээ худалдчихсан. Нэг эзэнтэй, нам байхгүй, хууль байхгүй, шүүх байхгүй болсон нь нотлогдож байна. Дээрээ том эзэнтэй учраас улсынхаа газрыг гаднынханд зараад байна.

Мөнгөнд зүрх, сэтгэл байтугай эх орноо худалдчихсан. Тийм учраас би Өмнөговийг баялгийн хараал хүртсэн газар болсон байна гэж би хэлж байсан юм. Бид нэг улс юм бол энэ асуудлыг таслан зогсоож, захирамжуудыг хүчингүй болгох ёстой” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу